Home

Mongolia Learning Institutes

Latest Updates

One week Survival course completed. Thank you for learning Mongolian with us.

Эхлэл сургуулийн анхны төгсөгч ШУҮ-ийн Монхимо компаний гүйцэтгэх захирал Д.Болдсүрэн, эмч Маралмаа, техникч Нямсүрэн болон хамт олонд нь талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье. Манай сургууль дээр 2 хоног ясны сийрэгжилтийн оношлогоог үнэ төлбөргүй хийж зөвлөгөө өглөө.

@Movie English club 2017-12-13

НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ 12-р сарын 16-ын БЯМБА гарагт 13-14 болон 14-15 цагуудад болно. Та 70006661, 80006661, 88116661 дугааруудад холбогдож бүртгүүлээрэй.. - КИНОН ДЭЭР СУУРИЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ ГЭЖ ЮУ ВЭ? - ХЭР БОДИТОЙ ҮР ДҮНГ БИЙ БОЛГОДОГ ВЭ? - СУРГАЛТ ЯГ ЯАЖ ЯВАГДДАГ ВЭ? Англи хэлийг Монголдоо сурахад бидэнд хамгийн гол дутагддаг зүйл бол Англи хэлний орчин юм. Бид Англи хэлний сургуулиудад суралцаж байсан ч өдөр бүр Англи хэлээр яриа сонсож, харилцан ярих боломжийг өөртөө гаргахгүй, өдөрт хичээлийн 2-3 цагаас хэтрэхгүй болоод ирэхээр та бидний ярьдагчлан чихний бөглөө гэгч нь онгойдоггүй юм байна. Сургалтын төвүүд та интернэт ашигла, ном сонин унш, кино үз гэж зөвлөөд орхидог. Хүмүүс яаж хэрэгжүүлэх арга барил, систем хөтөлбөр нь байхгүй болохоор дээрх зөвлөгөө тэгсгээд замхардаг. Дээрээс нь академик хичээлийн материалын агуулга нь тийм ч их сонирхол татахуйц байж чаддаггүй тул хувь хүний зүгээс ихээхэн хэмжээгээр өөрийгөө хүчлэх шаардлага гарч ирдэг. Ингээд нэгэн өглөө онгод орж Англи хэл сурах хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зориг шулуудан сургалтын төвд бүртгүүлсэн маань 2 сарын дараа залхалт, шантралт хэмээх үр дүнгээр өндөрлөх нь олонтаа. - ТЭГВЭЛ кинон дээр суурилан боловсруулсан Англи хэлэнд суралцах MOVIE ENGLISH аргачлал нь дээрх сул талыг нөхөж танд мөрөөдлөө биелүүлэх бодит, маш том давуу талыг бий болгож байгаа юм. 1. КИНО бол маш сонирхолтой. Уйдах ямар ч боломжгүй. Өдөр бүр та өөрийгөө Англи хэлний орчинд мөн гайхамшигт кинонуудын үйл явдлын орчинд байлгаснаар таны амьдрал илүү баялаг болж маш зугаатай байдлаар Англи хэлэнд суралцах болно. MOVIE ENGLISH бол ХИЧЭЭЛ мөртлөө ЗУГАА.. 2. Та өөрийнхөө хүссэн жанр, төрлийн кинонууд дээр суурилан англи хэлийг өдөр бүр шимтэн судлах боломжтой. Энэ нь та өөртөө тохирох бараа үйлчилгээг өөрөө сонгож авдагтай утга нэг юм. 3. Гагцхүү үүнд тодорхой арга барил систем хэрэгтэй. Энэхүү арга барилыг бид олсон, Улам боловсронгуй болгож хөгжүүлсээр байна. 4. Та нэгэнт энэ арга барилд дадсан нөхцөлд цаашдаа 100% бие дааж хэлний түвшингээ улам сайжруулсаар байх бүрэн боломжтой байдагт MOVIE ENGLISH арга барилын гол давуу тал нь оршиж байгаа юм. 5. Дэлхий ертөнц өдөр бүр магадгүй цаг, минут, секунд тутам өөрчлөгдөж шинэчлэгдсээр байна. Та үүнтэй мөр зэргэцэн алхахыг хүсэж байгаа. Алхах хөл тань Англи хэлэнд гарамгай суралцах явдал болох нь эргэлзээгүй. MOVIE ENGLISH-ын зорилго таныг энэхүү алхмаа амжилттай хийхэд тань туслахад оршино. MOVIE ENGLISH сургалтын арга барилыг танилцуулах үнэ төлбөргүй НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ 2017.12.16-ын Бямба гарагт 13.00-14.00 болон 14.00-15.00 цагийн хуваариудад MOVIE ENGLISH сургууль дээр зохион байгуулагдана.. Хаяг: Циркийн баруун талд Номун Хотхоны оффис MOVIE ENGLISH англи хэлний сургууль. Та 70006661, 80006661, 88116661 дугааруудад холбогдоорой.. MENTION, SHARE хийж найзуудтайгаа хамт үнэ төлбөргүй хичээлд суугаарай :)

Монгол Улсын Оюуны чадварын IQ төвөөс жил бүрийн намар зохион байгуулдаг “Сэтгэх чадварын намрын сорилго-2017” улсын уралдаан дүнгээ гаргалаа. Уралдаан нь оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой. Логиктой сэтгэх арга ухаантай танилцаж, төсөөлөн бодох, өөрөөр харах чадварыг сорьсон энэхүү уралдаанд улсын хэмжээнд 71000 гаруй сурагч оролцсоноос оноогоор нь ТОП, Дунджаас дээгүүр, Дундаж болон Амжилттай оролцсон хэмээн 4 ангилалд нормал тархалтын хууль ашиглан үнэллээ. ТОП ангилалд нийт оролцсон сурагчдын 5% нь багтсан.

Бахархмаар Монгол охин байна. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй.🌸👋

“Шинжлэх ухаан-Бүх нийтийн ойлголцол” нэгдмэл уриан дор “Дэлхийн шинжлэх ухааны өдөр”- ийг тэмдэглэнэ Дэлхийн шинжлэх ухааны өдрийг 2001 оноос эхлэн жил бүрийн 11-р сарын 10-ны өдөр шинжлэх ухаан тогтвортой хөгжил, бидний амьдралын тохь тухтай байдлыг бүрдүүлэх болон олон улсын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болохыг олон нийтэд танин мэдүүлэх зорилготой дэлхий даяар тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ жилийн Дэлхийн шинжлэх ухааны өдрөөр ирээдүйн судлаачид, эрдэмтдийг бэлтгэх зорилгоор, БСШУСЯ, ЮНЕСКО, ШУА, Хүүхдийн төв номын сантай хамтран 2017 оны 11-р сарын 10-ны өдөр “Өсвөрийн эрдэмтэн клуб”-ыг нээж байна. Энэхүү клуб нь шинжлэх ухаан, технологийн хөгжил, дэвшлийг бий болгох шинэ залуу үе, хүүхэд, залуучуудыг бага наснаас нь шинжлэх ухааны хөгжлийн үйл хэрэгт чин сэтгэлээсээ зорилготой оролцдог болгон төлөвшүүлэх, чадварлаг судлаачдыг ерөнхий боловсролын сургуулийн шатнаас эрэмбэ дараатай сонгон шалгаруулж, зорилготой бэлтгэхэд чухал ач холбогдолтой.

“DEGI’S MUSIC SCHOOL”-ИЙН НЭРЭМЖИТ “MUSIC LOVERS & YOUNG ARTIST” ХОЁРДУГААР УРАЛДААНЫ Бүртгэл дуусахад 4 хоног үлдлээ :)

“ХӨТӨЛБӨРТ СУУРИЛСАН ДААЛГАВАР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ БОЛЛОО “Хөтөлбөрт суурилсан даалгавар боловсруулах арга зүй” сэдэвт сургалтад аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-ийн нийт 90 математик, байгалийн ухааны багш, сургалтын менежерүүдийг хамруулан зохион байгууллаа. .. Дэлгэрэнгүй мэдээллийг http://eec.mn/article293 хаягаар орж харна уу.

Чөлөөт хичээлийг хэрхэн ашиглах зааврыг эндээс үзнэ үү.

@Sonohon tsetserleg 2017-08-21

8-сард төлбөрийн онцгой хямдрал заралсан байгаа тул та яараарай. Хаяг: БГД, 5-р хороо, 10-р хороолол, Сонохон цэцэрлэг Утас: 70181919, 80181919

@Gegeerel School 2015-04-27

We are the futтгэлийн тэмцээн амжилттай явагдлаа Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жил, Гэгээрэл бүрэн дунд сургуулийн 15 жилийн ойн хүрээнд ARE THE FUTURнгли хэл дээрх илтгэл тавих тэмцээн 4 дүгээр сарын 25-ны өдөр амжилттай явагдаж дууслаа. Тус тэмцээнд Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн сурагчид идэвхтэй оролцон амжилттай өндөрлөлөө. Нийт багш сурагчиддаа цаашдынх нь сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье!